Wednesday, May 11, 2011

switch case default 2


case дотор if нөхцөлт шалгагч ямар зорилгоор оруулсаныг дэвтэртээ тайлбарлан бичиж шалгуул.

Програмчлалын хэлний лавлахууд

Мэдээлэл зүйн сайхан багш нартаа амжилт хүсье.

Англи хэлээр: www.java2s.com
Орос хэлээр: http://www.helloworld.ru/

Та бүхэн япон, солонгос, хятад, герман хэл дээрх хэрэгтэй бол дээр нь хэлний сонголт байгаа эсэхийг хянаарай. Мөн нэг сониноос яг энэ сайтын хөгжүүлэгч нартай холбогдож чадвал эх хэл рүүгээ орчуулах боломжийг нээж өгч болно гэсэн шүү.

Monday, May 9, 2011

Хувьсагч зарлах ч яахав 1

Мэддэг хүнд хувьсагч зарлах ч амархан. Харин сургалтандаа шавь нарынхаа сайн мэддэг зүйл тулгуурлан хэлж өгвөл амархан тогтоох байх. Энэ жишээг Контрстрайктай холбох гээд үзье.

int ivar1; //хамтран байлдах багийн гишүүдийн тоо
int ivar2=-10; //тоглоом эхлэх үеийн таны амь. 1 оногдоход +1. амь -9 болно
float fvar1=4.61; // хэрэглэж буй бууны калибр. энд АК-47
unsigned int ivar3=500; //нөөцөнд байгаа болон дайзанд байгаа сумны тоо
char ch1, ch2='*', ch3; // хамтран тоглогчдын цол хэргэм, таныг нэг таван хошуу

гэх мэтээр ойлгуулбал бүхэл тоо, бутархай тоо, тэмдэгт зүгээр санагдлаа.

switch case default 1


switch -г ойлгуулахад нэг хялбар жишээ эхлээд сануулья. Контр болон Дота тоглож байхад
1-р урт буу, 2-р гар буу, 3-р хутга гэх мэтээр даран сольдог. Энэ тоглоомын зэвсэг солих боломжийг SWITCH гүйцэтгэж байж магад шүү.

Энэ 2 жишээг бичин ажиллуулж үзээд тайлбарлан дэвтэртээ бичээрэй.

Monday, May 2, 2011

IF-н 3 эхний жишээ

Энэ 3 жишээг хийж гүйцэтгээд шинэ ямар ямар зүйлс нэмэгдсэн болон шинээр мэдсэн болон ойлгоогүй зүйлсээ багшийнхаа имэйл рүү бичиж асуугаарай. Бодолтоо хаана ямар алдаа гараад байгаа болон өөрчлөн бичсэн бол тайлбараа тодорхой бичээрэй. Имэйл явуулж шалгуулсан болон шинэ өөрчлөлт оруулсан сурагчдад цахим шууданд нь дүн болон талархал очсон болно. Шалгаарай. Мөн энэ бодолтуудын англи хэл дээрх өгүүлбэрүүдийг оновчтой орчуулсан шавь нартаа тадархал илэрхийлье.