Tuesday, April 26, 2011

Шалгалт

Ирэх 7 хоногт шалгалттай тул бодсон байх бодлогуудыг Баасан гараг буюу 2011 оны 4-р сарын 29-нд байршуулах болно. Бодлогуудаа бодоод байгаарай

Нөхцөл шалгахаас олон сонголт руу

1 хоёрхон нөхцөл шалгаад маш олон
IF
ELSE IF
ELSE бичиж байхаар арай дөнгүүр SWITCH ба CASE -г хэрэглээд сурчихвал Жишээ 6 их амархан санагдах болов уу? Харин програмын кодыг арай өөр болгох хэрэгтэй.

Sunday, April 24, 2011

Жишээ 6 ELSE IF

ELSE IF салаалалт

Else if салаалалтыг ашиглан олон салбарласан боловсруулалтыг гүйцэтгэж болно.

else if салаалалтаар бид бүхэн хүснэгтэн мэдээлэл боловсруулагч програмууд дээр сурагчийн дүн гаргах үйлдлийг тухайн авсан оноотой нь харгалзан дүнг гаргах үйлдэл хийдэг. Та бүхэн яг тэр үйлдлээ хийж үзээрэй.


90 ... 100 A
80 ... 89 B
70 ... 79 C
60 ... 69 D
... <=59 F
Жишээ 6 ELSE IF-г үзээрэй.

Cи - ын нөхцөл шалгах if оператор

  1. <Логик нөхцөл>-д тохирсон үед <үйлдэл>-ийг гүйцэтгээд бусад тохиолдолд дараагийн мөрний үйдлийг гүйцэтгэж эхэлнэ.
  2. <Логик нөхцөл> биелэгдэж байвал <үйлдэл1> гүйцэтгэгдэнэ. Харин <логик нөхцөл> биелэгдэхгүй үед <үйлдэл2> хийгдэнэ.

Жишээ 5 логик жишилт


Өгөгдсөн бүхэл тоо тэгш ба гуравт хуваагдах тоо эсэхийг тодорхойл

Жишээ 4 int/float


Энэ 2 жишээг гүйцэтгээд ямар ялгаа гарч байгааг тодорхойлж дэвтэртээ бичиж ав